Халх голын дайнд ялсны 80 жилийн ойд зориулан, Монголбанк дурсгалын зоос гаргав. Энэхүү “Халх гол-80 жил” мөнгөн зоос нь 999 сорьцтой, 31.1 грамм жинтэй, 39 мм хэмжээтэй. Зоосны нэрлэсэн үнэ 5000 төгрөг ч худалдан авах үнэ нь 300 мянган төгрөг юм байна.
Энэ зоосыг Монголбанкны дурсгалын зоосны цахим хуудас coin.mongolbank.mn хаягаар худалдан авах боломжтой.