Редакцын бодлого

UDRIINSAIT.MN мэдээллийн сайтын үйл ажиллагаа, нийтлэлийн бодлого

  1. Аливаа асуудалд төвийг сахисан байр суурь баримтална.
  2. Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2015.04.14-нд баталсан “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим” (Уг зарчимтай энд дарж танилцана уу)-ыг баримталж ажиллана.
  3. Төр, засгийн байгууллага, улс төрийн аливаа нам, эвслээс хараат бус байж, мэдээллийн үнэн бодит, тэнцвэрт байдлыг хангаж ажиллахыг эрмэлзэнэ.
  4. Эх орондоо эзэн болж яваа хүн бүрийг алдаршуулж, сайн сайхан үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулна.
  5. Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг дэмжиж, эрдэмтдийн ололт амжилтыг олон нийтэд таниулахыг зорьж ажиллана.
  6. Орчин үеийн сэтгүүлзүйн чиг хандлагыг дагаж ажиллахыг зорино.
  7. Редакц өөрсдөө контент бэлтгэж, олон нийтэд түгээхийн сацуу хэвлэл мэдээллийн бусад байгууллага болон сэтгүүлчтэй гэрээ байгуулсны үндсэн дээр мэдээллийг нь түгээж болно.
  8. Иргэд өөрсдөө мэдээ мэдээлэл бэлтгэн, бидэнд ирүүлж болно. Түүнийг редакц заавал нийтлэх үүрэггүй бөгөөд нийтлэх бол Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс баталсан “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг биелүүлсэн эсэхийг харгалзаж үзнэ.
  9. Мэдээний дор уншигчдын бичсэн сэтгэгдэл нь ёс зүйд нийцэхгүй байвал, мөн сэтгэгдэлтэй холбоотойгоор гомдол ирвэл уг сэтгэгдлийг редакц устгах эрхтэй.
  10. udriinsait.mn нь олон нийтийн сүлжээгээр контентоо түгээж болох бөгөөд ингэхдээ албан ёсны хуудсаа ашиглана.

Facebook: www.facebook.com/udriinsait

Twitter: @UdriinSait

  1. Udriinsait-ын сэтгүүлчид хувийн үзэл бодлоо илэрхийлсэн тохиолдолд түүнийг тус сайтын редакцын байр суурь гэж үзэж болохгүй.
  2. Төр, засгийн болон бизнесийн байгууллага, улс төрийн аливаа нам, эвсэл, хувь хүн, албан тушаалтны үйл ажиллагааг сурталчлах, мэдээллийг нь түгээх тал дээр бизнесийн зарчмаар нээлттэйгээр хамтран ажиллана.